
Улаанбаатар хот минь
ХАЙРАНД л умбуулж ӨСГӨЕ, тэр нь ХҮМҮҮЖИЛ болно
Өнгөрсөн жилийн яг энэ үед би бас нэг бичлэг оруулж байсан юм. Сэдвийн гол агуулга нь бол томчууд минь хүүхдүүдээ зөв аргаар хүмүүжүүлцгээе! зодож шийтгэхээ больцгооё гэсэн байсан юм.
Гэтэл маш олон хүмүүс “Өө тэр ярихгүй ээ. Тэгээд яаж хүмүүжүүлэх юм…”, “Би аав, ээждээ зодуулж өссөн тэглээ гээд муу юм болоогүй л байна…”, “Хааяа нэг алганы амт байлгүй яахав дээ…” гэх мэт сэтгэгдлээр ёстой нэг булсан даа.
Зарим нь бүүр амьдрал дээрх жишээ татаж ирээд бичсэн байгаа юм.
Эндээс л би Монголчууд хүүхдээ зодохыгоо бараг л “Ардын уламжлал” гэж андуурч ойлгодог юм байна хэмээн боддог болсон юм.
Яагаад хэлж, ярьж ойлгуулахын оронд зодож, балбаж ойлгуулах ёстой гэж. Өвөг дээдэс минь “Биеийн хүчээр нэгийг ялна, сэтгэлийн хүчээр мянгыг ялна” гэж хэлсэн байдаг. Зарим эцэг эхчүүд энэ хүүхдийн “тоосыг нь гөвчихсөн” одоо ч нэг 7 хоногтоо чих зөөлөнтэй (цааш…)
Амьдрал юун дээр тогтдог вэ?
Амьдрал юун дээр тогтдог вэ ?
Хүмүүс амьдралыг Хайр болон Мөнгө дээр тогтдог гэж ярьдаг гэхдээ миний бодол шаал өөр.Зүгээр л Бодитой юм хэлэмээр санагдав Амьдрал Ус болон Агаар дээр эхлээд тогтдог Ус Болон Агаар юун дээр тогтдог юм.Анх дэлхий үүсэж байхад байсан анхны амьд бие болох хөх ногоон замаг маань бидэнд туслаж.Энэхүү амьдралыг бий болгосон гэж ярьцгаадаг.
Хөх ногоон замаг бидэнд яаж тусласан бэ ?
Хөх ногоон замаг нь Ургамал мододтой адилхан л Биедээ нүүрстөрөгч аваад Хүчилтөрөгч гаргадаг амьд ургамал байсан гэж би боддог.Тэгээд Хэдэн сая жил Нөгөө хөх ногоон замаг маань өөрөөсөө хүчил төрөгч гэж юмыг гаргасаар гаргасаар гаргасаар л байгаад Маш их агаарыг дэлхийд хуримтлуулж тэрхүү агаар нь аажмаар (цааш…)
Хөөрхийлөөд байсан малчдыгаа хар даа
Нэг хэсэг нэг өдрийн цалин зулгаагаал, өгөхгүй гээд хэлцэн чинь хүмүүст мах иддэггүй юм уу гэж муулуулаал байсийн саяны өвөл. Тэгээд Махыг чинь би мөнгөөрөө авч иддийн гэж хүмүүстэй бас түр тар хийсэн жоохон ядарсан хэрүүл хийсээн бас. Гэхдээ энэнд ядарсан яндарсан нь хамаагүй л дээ. Өдрийн цалин, нэмнээ, лаа энээ тэрээг бага байхаас эхлээл улсаас тусламж гээд авдаг байлаа. Нэг өдрийн цалин өгснөөрөө би үхчихгүй лдээ.
Манайх лаа, нэмнээ хэрэглэдэг биш тэдэнд өгчихөд надад голоо цохиод байх юм байхгүй. Гол нь ямар нэгэн юманд хариу гэж байх хэрэгтэй. Дөчин хэдэн сая малнаас 3 сая гэснүү мал хорогдсон гэсэн. Тэглээ гээд Махных нь үнэ нугарч нэмэгдээд байхдаа яахав дээ.Уг нь Монгол орон3 сая мал үхлээ гээд хотойх баян биш л баймаар юм. Гэхдээ малны хувьд лдаа. Малчид ийнхүү хотын мань хэдийн тусламжийн хариуг махныхаа үнийг нэг нугалж хариу бэлэг барилаа. Хотынхон хөөрхий минь энээ тэрээ, тийм юм (цааш…)
Энэ дэлхийд үхэшгүй мөнх амьтан байдаг

Turritopsis nutricula та энэ нэрийг урьд нь сонсож байсан байх. Саяхан Британы эрдэмтэд уг далайн залхаг хэмээх медуз амьтныг судлаад “Мөнхийн амьтан байдаггүй” гэсэн дүгнэлтийг няцаажээ. Энэ амьтан нь байгалийн хуулиар хөгшрөөд дараа нь буцаад залууждаг бөгөөд энэ эргэлт нь түүнийг үхэшгүй мөнх болгож байгаа юм. Энэ амьтан нь 5 мм голчтой халуун дулаан усанд амьдардаг байна. Бусад төрлийн медуз амьтадыгаа бодвол үхэшгүй мөнх эд эстэй бөгөөд тэр нь байнга хууваагдаж тоо томшгүй болдог ажээ. Генетикийн мэргэжилтнүүд уг медуз амьтаны биеэнд дахь эс нэг хэлбэрээс (цааш…)
Маш сонирхолтой агуй болон энэтхэг сүм
ӨНӨӨДӨР Монголд ЮУ БОЛОХ бол. МАРГААШ харин ЮУ ГЭЖ дурсагдах БОЛ…
Өнөөдөр Монголын бүх л иргэний хөдөлгөөнүүд нийлээд амлалтыг нь биелүүлэх гэж жагсаал хийх юм байхаа. Тэр жагсаалдаа хүмүүсийг уриалан дуудах мөртлөө бас тайван замаар жагсана гэж байгаа.
Өмнө болж байсан 7 сарын нэгний явдалд хүмүүс “тайвангүй” замаар жагсахаар бэлдсэн байсан гэж би л лав бодохгүй байна.
Ер нь бол иргэний хяналттай төр засагтай болох нь тун чиг зөв боловч бид яагаад иргэддээ улс төрийн боловсрол олгохгүй зөвхөн хэрэгтэй үедээ “ЖАГСААЛД БАРЬДАГ МОД” болгон ашиглаад байгаа юм бэ?
Маргаашын нэр төрөө аварч гарахын тулд бас “ХЭН НЭГ НЬ” энийг тайвангүй замын жагсаал болговол яана. Эцэст нь хэдэн ард иргэд, хэдэн цагдаа хохирч үлддэггүй гэж үү?
Хамт явсан том дарга нар, зохион байгуулагчдаас нь лав хүн амьтан суулаа баригдлаа (цааш…)
Архи ба Хар тамхи
Аль аль нь мансууруулах бодис. Нийгэмд учруулах хор хохирлоороо бараг тэнцүү.
Нарийн ярьвал архи нь илүү хор хөнөөлтэй. Гайхаад байна уу тайлбарлая.
Жагсаагаа харчий тээ.
1. Архи уусан этгээд агсан согтуу тавих зэргээр бусдын эрх чөлөөнд халдах нь их байдаг бол хар тамхины төрөлчин тэгэж байсан түүх байхгүй. Алан хядагчид “Аллах-ын нулимс” гэдэг шинэ төрлийн мансууруулах бодис хэрэглээд сургууль барьцаалсан тухай гарч байсан. Нарийндаа Оросууд дайнд зүрхээ 100 гр-аар чангалчаад ордог байсантай ялгаагүй хэрэг.
2. Хар тамхи хуулиар хориотой учраас түүний үйлчилгээний тухай хориг ч юм уу зохицуулсан хууль байдаггүй. Архин дээр бол байдаг шдээ. 40%-аас дээш бол ээмр татвар ноогдууулах зэргээр.
3. Хуулиар хориотой байгаа бүтээгдэхүүний хөгжилд хөрөнгө оруулах утгагүй хэрэг байдаг. Архи бол шүүлтүүр нь нүүс элсний 3н давхар шүүлтүүр эднүүс (цааш…)
Ёс суртахууны уналт
Түүх өгүүлрүүн. Эзэн Чингисийн байгуулсан их төрийн ганхах эхлэлийг түүний хүү Өгэдэй тавьсан. Сайн зүйл олныг хийсэн ч саар зүйл мундахгүй хийжээ. Бор дарсанд шунаж, хаан эцгийн хайртай охид бүсгүйчүүдийн эсрэг самуун зүйл олныг үйлдсэн. Тэр цагаас хойш ихэс дээдэс бишгүй мунхагласан.
Монгол нутгаа эзэнт гүрний төв байлгах гэсэн Аригбөхийг ах Хубилай нь хятад цэргийн хүчээр дарсан. Хятадууд харин энэ Ху Би Лао чинь манай дундад улсын их хаан юм байна, бид монголчуудыг дайлж эзэллээ гэж баярласан байж ч магад. Уруудахад буруудах нь их гэгчээр Хятад газар төрж, хүмүүжсэн хойчийн хаад ч олигтой зүйл хийгээгүй ээ. 1399 оны үед амьдарч байсан Элбэг хаан гэгч агнасан туулайныхаа цасан дээрх цусыг үзээд цасан цагаан царайтай цусан улаан хацартай хүүхнийг хатнаа болгож авна хэмээжээ. Гэтэл тийм хүн өөрийнх нь бэр байж таараад хүүгээ хөнөөн байж бэрээ эзэмдсэн гашуун түүх ёс суртахууны уналтын дээд хэлбэр биш гэжүү. Энэ цагаас ёс бус явдалдт хаанаас болж улс даяар ёс бусыг үйлдэгчид их болжээ. Хаан эзэндээ захирагдахгүй (цааш…)
Тэнгэрийн тамгатай хүмүүс
Тэнгэрийн тамгатай гээд байгаа нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр тэмдэглэгдэн уг удмаа залгамжлан тэднийхээ ивээлийн дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг байна. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог. Тэнгэрийн тамгатай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм байна. Одоо цагийн залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу олчихоод чухам л өөрсдийгөө яая даа гэж байж баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л багшлах үүргээ мөнгө олох эрх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай аль (цааш…)









