www.bugdeeree.mn » Just another WordPress weblog

ДЭЭЖИС

Блогчдид оо, блогоо рекламдаарай

Сайн байцгаана уу, уншичид аа, Бүгдээрээ.мн сайт дээр шинээр нэмсэн Блог танилцуулга булан танд өөрийн хөтөлдөг блогоо олон нийтэд үнэгүй рекламдах боломжийг олгож байна. Та энэхүү танилцуулгатаа блогийн баннераа мөн тавьж бусадтай солилцож болно.
Та Бүгдээрээ.мн сайтад бичих эрхтэй бол таны блог блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайтад байсан чөлөөтэй сурталчилах боломжтой.

Хэрэв та Бүгдээрээ.мн сайтад бүртгүүлж амжаагүй бол pmaster@bugdeeree.mn мэйл руу Бүгдээрээ.мн сайтад элсэх хүсэлтээ, өөрийн Иргэн сэтгүүлчээр бичлэг бичихээр сонгосон нэрийн хамт ирүүлээрэй.

СОНИН САЙХАН

Дцндговь аймгийн Адаацаг суманд байдал хэцүүдэж байна

Дундговь аймгийн Адаацаг сумын хувьд 168.7 мянган толгой мал өнгөрсөн оны эхэнд тоолуулж байсан бол одоогийн байдлаар 7 мянга 53 толгой малын хорогдолтой байна. Адаацаг суманд өнгөрсөн 10-н сараас эхлэн 25 удаагийн цасан шуурга шуурчээ. Үүнээс 18 нь онц аюултай үзэгдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн их хохирол учруулсан шуурга 1-р сарын 19, 20-ных байсан гэдгийг малчид хэлж байна. Цасан шуурга нэг тийшээ биш, олон талаас шуурч байгаа нь мал, цас ухаж идэх ямар ч боломжгүй болгож байгаа юм. 19-ний шуурганд Эрдэнэ-Очир гэдэг хүний 107 толгой мал ганцхан шөнийн дотор хорогдсон гээд бодохоор цаг тусам хөдөөгийн иргэдийн амьдрал хүндэрсээр байна. Дээр нь зарим үед нэмэх 2 хэм хүртэл дулаарч шөнө нь хасах 30-с дээш хүрч байгаа нь туурайн зуд давхар учраад байна. Өвс тэжээлийн хувьд Дундговь аймгийн төвд хуримтлагдаад байгаа багахан өвсийг сумдуудад хуваан олгож байгаа ч тэр нь хаанаа ч (цааш…)


БЛОГ ЕРТӨНЦ

Тэнгэрийн тамгатай хүмүүс

Тэнгэрийн тамгатай гээд байгаа нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр  тэмдэглэгдэн уг удмаа залгамжлан тэднийхээ ивээлийн дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг байна. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог. Тэнгэрийн тамгатай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм байна. Одоо цагийн залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу олчихоод чухам л өөрсдийгөө яая даа гэж байж баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л багшлах үүргээ мөнгө олох эрх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай аль (цааш…)


i-ТАЛБАЙ

Залуу насаа удаан хадгалахын тулд яах вэ?

Хүн генетикийн ёсоор бол 120 наслах боломжтой гэдэг. Гэтэл амьдрал хүмүүс харьцангуй богино насалдаг. Хамгийн урт насалдаг нь Япончууд. Тэд дунджаар 79 насалдаг. Харин хамгийн богино насалдаг нь Нигеричүүд 47 хүрдэг. Гэтэл залуу насаа удтал хадгалахад ер бусын их хүч шаардагдахгүй, зөвхөн амьдралын зөв хэмнэл, дадал зуршил чухал гэдгийг олон улсын эмч сэтгэл судлаач, хоол судлаачид тогтоосон байна.

Нэг. Цадталаа бүү хооллож бай. Та өдөрт хоол хүнсэндээ хүний олж авах ёстой 2.500 калориос 1.500-г л авсан байхад хангалттай.

Хоёр. Хоол насанд тохирсон байх ёстой. Жишээ нь 30 настай эмэгтэйчүүд печень, самар байнга идвэл үрчлээ хожуу үүсдэг. 40-өөд дээш насныханд бетакаротин тустай, харин 50-иас дээш насанд кальц, нь ясыг, магни нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгадаг.

Гурав. Ажилгүй хүн таван насаар ахимаг харагддаг тул өөртөө тохирсон ажил хий.

Дөрөв. Амьдралын ханиа ол. Хайр энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг (цааш…)